Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Хотын дарга солигдсон. Хот бонд гаргах асуудал дахин яригдах байх гэж бодож байна. Дахиад 7-10 хоногоор хойшилсон тохиолдолд хагас коксжсон нүүрс гаргах асуудал энэ жилдээ багтахаа болино гэсэн үг. Түлшний чанар одоо байгаагаас сайжрах боломжгүй. Түүхий эдээ солихгүйгээс утааны асуудалд дорвитой шийдэл гаргаж чадахгүй. Медлинг ашиглаж эхэлснээс хойш утааны хэмжээ хоёр дахин буурсан нь үнэн. Харин Багануурын нүүрс түлсэн бол утаа хоёр дахин нэмэгдэх байсан нь ч бас үнэн. Туршилтын галлагаа хийж үзнэ. Дэлхийн бүх л улс орнууд ч ингэж туршиж үздэг юм билээ.
Эрчим хүчний хувьд салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлээч гэсэн шаардлага тавьсан. Энэ жилийн хувьд цалин нэмэгдүүлэхгүй бол төрийн өмчийн 20 гаруй компани алдагдал 64 тэрбум төгрөг байна. Харин цалинг нэмэгдүүлсэн тохиолдолд эрчим хүчний салбарын алдагдал 100 тэрбум давна. Гэхдээ энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа. Цалинг нэмэгдүүлэх асуудлаар тооцоо судалгааг хийж байна.
ОХУ-аас эрчим хүчний үнээ 7 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Манай улсын хувьд 7.5 центийн нэмэгдэл үүсэх тооцоо байна. Тэхээр манайд хүндрэл үүсэхгүй байх гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цахилгааний үнэ ээ 10 төгрөгөөр нэмээч үнийн хороо гэж байгуулалага байгаа даа
цахилгааний үнэ ээ 10 төгрөгөөр нэмээч үнийн хороо гэж байгуулалага байгаа даа