Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гаднаас “Автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед бүртгэгджээ.
Тодруулбал, иргэн “Г”-н эзэмшлийн Тоёота маркийн автомашиныг насанд хүрээгүй “Б” гэгч нь хулгайлан зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийг камерын хяналттай баталгаатай авто зогсоол, гараашид байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.