СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдыг хутгалж, танхайрсан “Б” гэгчид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Интернэт тоглоомын газарт бусдын биед гэмтэл учруулсан гэх этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр интернэт тоглоомын газарт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед иргэн “У” нь үл таних хүнд хутгалуулсан гэх хэргийг “Б” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж тогтоосон байдаг. 

Тус этгээдийг саатуулах үед хоёр гартаа хутга барьж, наалддаг туузаар бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан юм. Иймд цагдаагийн албан хаагчид албаны тусгай хэрэгсэл болох резин сумтай буу ашиглаж үйлдлийг таслан зогсоож, тус этгээдийг аюулгүй болгосон юм.  

Тэгвэл тус этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.112

B gj heregteniig ner zuragtai ni tavih baimaar ym bish uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.