Дорнод аймагт Хятад иргэд дугааргүй машинтай өсвөр насны хүүхдийг айлган сүрдүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Тус мэдээллийн талаар ЦЕГын ХМТ-өөс тодруулахад" Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон.
Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлсэн байна.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягтлаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдээж ш дээ.
Үнэн ч юм бил үү яаж мэдлээ ер нь ХЯТАДУУДАА гаргаасай л гэж хүсэх бн
Ер нь хятадуудаа гаргаач арай ихдэж б.на манайх шиг бага хүн амтай улсад яасан ч олон хятад орж ирдэг юм яагаад ч олноор нь оруулдаг юм
Хэдэн халтар цаас авчхаад л буруу мэдээлэл болно биз аймаг дүүрэн хятад наадуулаа гаргаач удирдлагуудаа
Хятадын муж уу Монголын аймаг уу мэдэгдэхгүй болтлоо хятадууд дүүрсэн газар наадуулаа гаргаач удирдлагуудаа
Муусайн хятадуудыг өмөөрөөд үхэхнээ үнэн байсан ч та нар хятадын төрөөс айгаад долигоноод худлаа л гэнэ новшийн төр новшийн цагдаа хуультай улс болжээ