Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох байсан ч энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлогджээ.
Яруу найрагч Ц.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2023 оны долоодугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 9 жил, 4 сарын хорих ял оноосон байдаг.
Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм.
Гэсэн ч яруу найрагч Ц.Хулан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.