СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-09

🔴LIVE: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 25 жил болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал өнөөдөр хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл өгөв .

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Франц хоёрын хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлыг дэмжих тухай байлаа. Энэ асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.

Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байгаа.

Гуравдугаарт, хүүхэд гэр бүлийн хамгаалах, түүний эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. Бүлэг үүнийг хэлэлцээд бүрэн дэмжлээ. Ийм гурван чухал асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт намайг дуудаж шуурхай үүрэг, даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Нэгдүгээрт,

Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй,

Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн,

Дөрөвдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох

Тавдугаарт, 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг насны ангилал 14 байгаа. 1984 оноос хойш энэ ангиллыг өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль дахь бага насны гэх ойлголтын 14 гэх насыг 16 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа.
Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих,
14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй, 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.

Мөн Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэнд тооцогдоно. Одоогоор манай улсад 30-33 мянган согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад зөрчлөөр торгуулсан дүн мэдээлэл байна. Жилд дунджаар 26 мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

Бага насны гэж ангилж болохгүй хүүхэд бол хүүхэд , ахлах сургуулийн хүүхэд 18 настай , ахлах сургуулийн хүүхдийг хүчиндэж амь насыг хөнөөвөл өршөөлтэй гэсэн үг үү , Яагаад ийм сонин юм хийгээд байдын

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

Энэ Оюунчимэг гэ ж БИ ЧАДНА байнаа ямарч хэрэггүй нөхөр би с өөр юм байхгүй

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.56

18 насанд хүрээгүй бол хүүхэд гэсэн утгаар ялын бодлогоо чангалах хэрэгтэй шүү.бүх насаар нь хорь. Эсвэл цааз.

Зочин
1 жилийн өмнө
139.5.216.172

18 нас хүрээгүй буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж амь насыг нь хохироосон байвал одоо хөнгөн ял оногдоно гэсэн үг үү? Үгүй байлгүй дээ. Тийм бол арай өрөөсгөл болсон бн шүү. Насанд хүрээгүй хүүхэд шүү дээ тэд чинь. Энэ хуулиа эргэж хараарай

ELONMUSK FREE DONATION
1 жилийн өмнө
197.210.84.238

Өдрийн мэнд элэг нэгт Монголчуудаа би Эрдэнээ зарахаа боль хууль бус тул бөөр Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.