Тагнуулын хэргээр есөн жилийн хорих ял сонссон Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно.
Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцсон байдаг.
Тэгвэл яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд тус шүүх хурал маргааш болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.