Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 19 дүгээр гудамжинд сэтгэцийн өөрчлөлтэй иргэн нүхэн жорлонд унасан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 08-ны өдрийн 13:11 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид тус газарт 13:27 цагт очиход Дорноговь аймгийн харьяат иргэн А/34 настай, эмэгтэй/ 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байжээ. Тухайн иргэнийг 20 минут ажиллаж гарган авч, нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.