Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хуулийг яаралтай батлахыг эцэг эхийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардав.
Иргэдийн төлөөлөл:
-Иргэд өөрсдийн санаачилгаар гарын үсэг цуглуулж, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр энд ирчихээд байна. Бидний тухайд тодорхой гурван шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 30-аас дээш жилийн ял буюу бүх насаар нь хорих ял өгдөг байх. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, магадланд оруулдаггүй байх, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хүнд мөнгөн торгууль олгодог асуудлаа больж хорьдог байх ёстой.
-Хууль нь сул байгаа учраас хохирогчийн ар гэрийнхэн гэмт хэрэгтэнд өс санаж уур бухимдлаа гаргаж дахин гэмт хэрэг гаргах магадлалтай юм. Сэтгэл эмзэглүүлж байгаа ийм хэргүүдэд эцэг хүний үүднээс хийж чадах зүйлээрээ оролцоод өөрчлөхийг хичээж байна.
-Манай улсад ял эдлээд гараад ирсэн этгээдийг хянадаг систем нь ажиллахгүй байна. Бүх шатандаа, тэр дундаа дундаас доош түвшинд хууль хэрэгжихгүй байна. Хүүхдийг хариуцсан тусдаа яам байгуулах шаардлагатай. Хүүхдийн нэр барьж улс төр хийж, попордог хүмүүсийг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аль хэдийн асуудал тавигдаад удахгүй УИХ-аар шууд батлах гэж байгаа асуудал дээр худлаа улстөрийн оноо авч байгаа хэсэг бүлэг нөхдүүд