СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханбогдын Засаг дарга Х.Нэхийтэд холбогдох хэргийг шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэрбээр “Нүүрсний” гэх хэргийн нэг яллагдагч бөгөөд хэд хэдэн хэргийг нь нэгтгэн шалгаж дуусаж буй аж.

Бидний авсан мэдээллээр тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Аз хур трейвэл” гэх компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ. Уг нь хууль журмаараа бол газрын дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал түүнийгээ зөрчин Цагаан хад суурьшлын бүсэд гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан юм. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Мөн түүний гэрээс олдсон их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг нь нэгтгэн шалгаж дууссан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.46

Өмнөговь аймгийн ИТХ-ЫН дарга Бадраагийн шахалтаар (Бадраа өөрийн хүүгийн компанид олгуулсан газар) олгосон газар

Ард
1 жилийн өмнө
103.57.94.153

Насаар нь хорих ялт хэрэг үйлдсэн ЭТГЭЭД мөн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.