СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-08

Израил улсад оршин суугаа монгол иргэдэд ГХЯ-наас анхааруулга хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ГХЯ-наас Израил улсад оршин суугаа монгол иргэдэд анхааруулга хүргүүлсэн байна.

Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Хэрэв иргэн танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болбол: 

ГХЯ-ны +976-83042222

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль руу гал нээж, улмаар тус улс одоо дайны нөхцөл байдалтай байна. Мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.177.213

P

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.