“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна. Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд Тэрбум мод Үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэх зарлиг гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 350 дугаар тогтоолоор хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ойн сан эзэлдэг ба үүнийг 8.6 хувьд хүргэж, цөлжилт газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зорилготой юм.
“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш 20.6 сая мод тарьсан бөгөөд одоогийн байдлаар 90 хувийн ургалттай байна. Мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулан 320 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай болжээ.
2023 онд ойг нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээний зардалд 14 тэрбум төгрөгийн төсөв баталсан ба үүнээс 128 га талбайд ойжуулалт, 80 га талбайд ойн зурвас байгуулах, 25 га талбайд говь хээрийн бүсийг ойжуулах, 15 га талбайд уст цэг, баян бүрд хамгаалах нөхөн сэргээх ажил, 800 га талбайд байгалийн сэргэлт ургалтыг дэмжих ажил, мөн “нэг сая бургас тарих” хөдөлгөөний эхлүүлж эх ургамлын плантаци, үрийн байнгын болон түр талбай байгуулах, мод сөөгийн нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна.
Ойн нөхөн сэргээлт, тарьсан модоо бүртгүүлэх terbummod.mn сайт болон аппликейшнийг ашиглалтад оруулж, 21 аймаг, уул уурхайн 22 аж ахуйн нэгжийн ойг нөхөн сэргээх төслийг бүртгэж, таригдсан модны байршил, мэдээллийн бүртгэсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд уул, уурхайн 21 аж ахуйн нэгжүүд 608,5 сая мод, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 680 сая, банк, санхүүгийн байгууллагууд 88 сая мод тарих амлалт өгч, ажлаа амжилттай эхлүүллээ. Мод шинээр тарьж ургуулахаас гадна одоо байгаа ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах нь нэн чухал байна.
Иймээс “Цэвэр ой” төслийг “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлж, 3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг хязгаарлах, тэмцлийн болон судалгааны ажилд 100000 га талбайд агаараас дэмжлэг үзүүлэн хөнөөлт шавж устгах ажлыг өрнүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.