СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Петрочайна дачин тамсаг" ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашигласан эсэхийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Петрочайна дачин тамсаг ХХК нь зөвшөөрөлгүй химийн бодис ашигласан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.

Мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, аюултай хог хаягдлын хуримтлал үүсгэсэн нөхцөл байдал тогтоосон гэж салбар яамнаас мэдээлэв.

Дээрх нөхцөл байдалд үндэслэн талбай тус бүр дээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нийт 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

“Петрочайна дачин тамсаг” ХХК нь олон жил хуримтлагдсан, ашиглалтын хугацаа дууссан химийн бодис, сав баглаа боодол, аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлүүлэх талаар Элемент ХХК-тай гэрээ байгуулан 2022.09.23-2022.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 удаагийн ачилтаар 577тн химийн бодис, сав баглаа боодлын хаягдлыг холбогдох газарт шилжүүлж, 339,58 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан байна.

Мөн гэх асуудлыг шалгуулахаар Экологийн Цагдаагийн албанд 2022 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн 06-01/1540 дугаартай албан бичгээр шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.