СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-08

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньшитэй уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаныхны хамт тус улсын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзав.

Мөн хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх, алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Газар хөдлөлтийн хяналтын сүлжээний төсөл болон хот суурин газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг ослоос сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцжээ.

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын албаны гол зорилго болох олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болоход нэн шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагчдыг Онцгой байдлын удирдлагын яамны Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвд сургах,

Мөн БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши манай хоёр орны холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг Онцгой байдлын удирдлагын яамны тусламжтайгаар чадавхжуулах, урт, дунд болон богино хугацааны сургалт, дадлага сургуулиудад хамруулана гэлээ. Мөн манай улсад бэлтгэхэд хүндрэлтэй нарийн мэргэжлийн буюу орон зайн мэдээллийн систем, мэдээллийн технологи, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлага, харилцаа холбоо, зарлан мэдээлэл, эрэн хайх аврах чиглэлээр манай алба хаагчдыг сургаж, бэлтгэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр ОБУЯ-ны Гамшгийн удирдлагын төв болон Гамшгийг бууруулах тооцоолох танхимтай танилцлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.