Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах Цэцэг төвийн урд Nissan X Trail маркийн автомашины жолооч Т нь 13 настай охиныг дайрсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, явганаар зорчиж явсан 13 настай охиныг мөргөсөн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 7-ны өдөр бүртгэгджээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Охин эмнэлгийн байгууллагын тусламж авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн охиныг мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, хэргийг газрыг орхиж яваагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа гэж ЦЕГ-аас мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.