СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахыг хориглов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалт хийх үеэр  гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахыг таслан зогсоохыг үүрэг болголоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 

-Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Монгол улсын үндсэн хуульд зааснаар Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутан гэж буруутгаж болохгүй. Энэ зарчим эвдэгдэж хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас . Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай байна. ХЗДХ-ийн сайдын хувьд шалгаж байгаа хэргийн мэдээллийг задруулдаг асуудлын ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ.

Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан газар байгуулахыг сануулж байна. Олон нийтэд хандаж хэлэхэд, бага насны хүүхдийн хэрэгт ухаалаг, хүлээцтэй хандаж, зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалзаарай. Хүн байж, талийгаачийг хүндэтгэж, мэдээлэл түгээхдээ анхааралтай хандахыг хүсье. Цагдаагийн байгууллага илд байх үүргээ сайн биелүүлэхийг хүсье. Би хамгаалагч нь байх болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.