УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өнөөдөр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн шуурхай үүргийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Юуны өмнө ийм аймшигт харамсалтай хэрэг болж, ийм хэрэг болохоос урьдчилан сэргийлж чадаагүйдээ уучлалт хүсэж талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Өчигдөр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний биеийг дуудаж шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон. Үүнд,
Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хугацаагаар оногдуулж байна. Энэ нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрсөн байна. Энэхүү төрийн ял шийтгэлийн бодлогын алдааг шуурхай засаж залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн
Энэ хүрээнд нэн тэргүүнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж зохион байгуулах шаардлагатай боллоо" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
одоо хоригдож байгаа ялтнуудаа энэ хуулийн өөрчлөлтөндөө хамруулах хэрэгтэй. байна ЭХНЭЭСЭЭ суллагдаж гарах гэж байна гээд нийгэм айдастай
Гүэ мөн ч олон жил байр хоолоор хангах нь дээ хайран татвар төлөгчидийн мөнгө нухчихвал нэг сум арай л хямдхан тусна даа тэр их мөнгөөр цэцэрлэгийн хүүхэд үдийн цайгаа арай ахиу болгомоор юм