Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн 18 дугаар хороонд Улсын Бүртгэлийн “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” шинээр нээлээ.
Тус нэг цэгийн үйлчилгээ төв нээгдсэнээр Зайсангийн бүс буюу 11,15,17,18,19,22 дугаар хорооны 85 мянган иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, иргэний болон эд хөрөнгийн, хуулийн зэрэг улсын бүртгэлийн бүх төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой боллоо.
Байршил: Удирдлагын академийн баруун талд 18-р хороо
Ажиллах цаг: 08:00-17:00
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.