Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн 9 дүгээр хороонд улсын хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн боллоо.
Шинэ цэцэрлэг нь 2 давхар буюу 250 гаруй хүүхдийн багтаамжтай бөгөөд барилгын зохион байгуулалтын тухайд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
"Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт, тохижилт 2021-2024"
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.