СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Big Loyalty хөтөлбөрийн эхний супер ялагч Changan CS55 автомашинаа гардан авлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Голомт банкнаас харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй Big Loyаlty оноотой хөтөлбөрийн супер шагнал Changan CS55 автомашины эзэн шагналаа гардан авлаа.

Big Loyalty оноотой хөтөлбөрийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоо ашиглан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжийг Голомт банк харилцагчдадаа олгож буй бөгөөд хамтран ажиллаж буй байгууллагуудын купон авах эсвэл автомашин болон 1 өрөө орон сууцны шагналтай урамшуулалд оролцох гэсэн 2 хэлбэрээр оноогоо зарцуулах боломжтой.

Харин эхний супер шагнал буюу автомашины эзнийг 2023.09.28-ны өдөр тодруулж, ялагчид шагналыг гардуулан өглөө. Нийт урамшууллын эрх авсан 20,000 харилцагчдаас аз, одоороо онцгойрон супер ялагч болсон Б.Мөнх-Өлзийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе.

-Баярлалаа. Өмнө нь огт азтан болж үзээгүй ч анх удаа азтан болохдоо ийм том шагналын эзэн болж байгаадаа маш их баяртай байна.

-Big Loyalty хөтөлбөрт хэрхэн оролцох болсон бэ?

-Би Голомт банкны “Үндэсний хуримтлал” хадгаламжтай. Хадгаламждаа орлого хийхэд хөтөлбөрийн оноо олгогдлоо гэсэн мессеж ирсэн. Анх оноогоороо купон авах гэсэн боловч дууссан байсан болохоор урамшууллын эрх авсан нь ингээд супер шагналд таарлаа.

-Супер шагналын ялагч тодруулах шууд дамжуулалтыг тухайн үед үзсэн үү? Ялагч болсноо яаж мэдсэн бэ?

-Би автомашины ялагч тодруулах шууд дамжуулалтыг тэр үед нь үзэж амжаагүй. Маргааш өдөр нь утсаар залгаж хэлэхэд нь мэдээд шууд дамжуулалтыг нөхөж үзсэн. Миний нэр үнэхээр гарч ирэх юм байхдаа гээд бүр догдлоод л үзсэн дээ.

-Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Харилцагчдаа урамшуулсан энэ аяныг хэрэгжүүлж байгаа танай хамт олонд талархаж байна. Ямар ч байсан Big Loyalty аян бол үнэхээр үнэн зөв хэрэгжиж байгаа юм байна гэдгийг өөрийн нүдээр харлаа.

-Та хадгаламждаа орлого нэмээд Big Loyalty хөтөлбөрт оролцсон гэсэн. Ер нь хуримтлал нээгээд хэр удаж байгаа вэ?

-Би 8 жилийн өмнөөс хадгалж эхэлсэн. Харин Голомт банкны Үндэсний хуримтлалыг бол сүүлд нээлгэсэн.

-Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сэтгэгдлээ мөн хуваалцвал?

-Би анх 2016 оны хавьцаа Голомт банкны харилцагч болсон санагдаж байна. Надад дижитал үйлчилгээнүүд нь маш их таалагддаг. Бид чинь ажлын цагаар банк орох боломжгүй болохоор яарсан үед дижитал үйлчилгээ, аппликэйшнүүдийг нь ашиглахад хурдан шуурхай амар байдаг.

-За баярлалаа. Супер шагналын ялагч болсонд нь дахин баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Хөтөлбөрийн сүүлийн супер шагнал болох 1 өрөө орон сууцны ялагчийг 12-р сард тодруулах тул оноотой харилцагчид дараагийн супер шагналын эзэн болохыг хүсвэл тохирол явагдахаас өмнө оноогоо ашиглан урамшууллын эрхээ заавал аваарай.

Үнэнч харилцагчдын хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөрийн оноо болон урамшууллын эрх, купоны талаар мэдээллийг та loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээс авах боломжтой. Харин оноо цуглуулах болон зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.