СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-06

УИХ товлосон асуудлаа хойшлуулж, хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслүүд хэлэлцэх товтой байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлуудыг хойшлууллаа.

Улмаар УИХ-ын даргын санаачилгаар баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэдийгээр төсөв, мөнгө чухал ч цаг үеийн шинжтэйгээр хүүхдийн эрхийг хамгаалах талаар УИХ-ын түвшинд анх удаагаа асуудал яригдаж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалсан хууль тогтоомж, дүрэм журам цөөнгүй байгаа ч хэрэгжилтэд асуудлууд байгааг онцолж, асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй тул ажил хэрэгчээр хандаж, улстөржиж, мэтгэлцэх цаг биш гэдгийг гишүүдэд хандан сануулав. Мөн барилга, түүний орчны болон цонх, тагт, хаалтны стандартыг дахин харж, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг хангасан шинэ стандарт гаргаж чанд мөрдүүлэхийг салбарын яаманд, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд сайжруулахыг нийслэл, орон нутгийн холбогдох байгууллагуудад тус тус анхааруулав.

Чуулганы хуралдааны эхэнд НХХ-ийн сайд Х.Булгантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.