СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-06

Ачит нуурын усанд 40 настай эрэгтэй осолджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчин Е нь аравдугаар сарын 2-ны өдрийн өглөө “Ачит” нуурын орчим малаа хариулж яваад сураггүй болж, унаж явсан морь нь гэрийнхээ гадна гүйж ирсэн тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 3-ны өдөр онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул нуурын усанд осолдсон байж болзошгүй хэмээн үзэж, хүч нэмэгдүүлэн ажиллажээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аравдугаар сарын 4-ний өдөр Ачит нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 40 настай, эрэгтэй Е-гийн цогцсыг гарган авсан байна. Талийгаачийн цогцсыг Ногооннуур сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.