Дорноговь аймагт аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагааг цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн хийж байгаагаас гадна агаараас эрэн хайсаар байгаа юм.
Охиныг хулгайлж авч явсан сэжигтэн Г.Гантулгыг Манлай сумын замын гэр гуанзнаас жолооч нар барьж саатуулсан байдаг. Барьж саатуулахаас өмнө тэрээр хайчаар өөрийн хэвлий тус газраа хоёр удаа дүрж, амиа егүүтгэх оролдлого хийжээ. Түүний талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12 жилийн ял авч, Авдрантад хоригдож байгаад гарч ирсэн" гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Харин өнөөдрийн "Өдрийн сонин"-д сэжигтнийг барьж саатуулсан нэгэн иргэнээс ярилцлага авчээ.
Сэжигтнийг саатуулсан иргэн:
-Дорноговиос алга болсон хүүхдийг тээвэрлэж яваа машин Манлай сумын нутагт явж байж магадгүй гэх мэдээллийг сум даяараа авсан. Жи обудтай саарал өнгийн Приус явж байгааг анхаараарай гэж ярилцаж байсан.
Ингээд М гэдэг жолооч 16,00 цагийн үед цагаан өнгийн Приус машин зогсоосон байдаг юм. Сэжигтнийг таньсан. Бусад жолооч нарт мэдэгдсэн. Жолооч нар хоорондоо ярьж нэг нь сэжиг авахуулалгүйгээр замын цайны газарт дагуулж ирэхээр тохирсон.
Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй байсан. "Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай" гэж хэлж байсан.
Жолооч нарын дунд дөрвөн жил цагдаа хийсэн хүн байсан. Тэр цайны газраас "Хоёулаа ярилцъя" гэж дагуулж гараад "Би чамайг мэдэж байна. Чи хэрэг төвөгт холбогдчихсон юм биш үү?!" гэхэд "Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд" гэж хэлсэн байсан.
"Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Эхлээд чи тайван ороод хоолоо идчих" гэсэн. Жолооч нар гадаа ярилцаад үлдсэн. Дотор тогооч эмэгтэйгээс өөр хүн байгаагүй.
Гэтэл тогоочийг заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан гэсэн. Тогооч орилоод үүд рүү гарах гэтэл дахин дүрсэн. Тэгээд хайчаа бариад тогооч руу дайрсан. Тогооч бултаж амжсан. Ямар нэгэн гэмтэл аваагүй.
Жолооч нар тал талаас нь барьж авсан. Тагнуулд мэдэгдсэн, Манлай сум руу дуудлага өгсөн. Гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим зүсчихсэн, цус алдалттай байсан" гэж ярьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эхлээд хоолыг нь идүүлж яах гэж байсан юм.Тогооч эмэгтэйтээ 2ууланг нь үлдээж яаж байгаа юм бэ? Шууд л дараад авна биздээ. Хумсан завсар нь хадаас шааж хаана байгааг нь цагдаа тагнуул ирэхээс өмнө мэдээд авахгүй дээ.
Өмнө цагдаа бсан гэчихээд мал гар бна даа, шууд барьж аваад хүлчихгүй
mergejliin hun mergejliin l ajillasan bn uchirlaad shokond oruulahgui yariltsaj medeelel tsugluulah gj uzej , bariad gavlaad horichihoor buh zuil duusah muchid hen unen yarihu?
шууд барьчихгүй цагдаа хийж баысан хүн хашир хандахгүй дээ
Ард иргэд барьж цагдаа тагнуул ч бариагүйл юм бна нисдэг тэрэг хөлөглөөд ч бүтэхгүЙ юмаа
Тэнэг юм аа
Муу хүн сүгийг барьсан залууд баярлалаа. Нэг л их хүн шүүмжилсэн гайнууд та нар өөрсдөө барьж чадах байсан уу ?
Мөн ч юм уу биш ч юм уу, жинхэнэ хулгайч нь, эргэлзээтэй л юм байна
Ter hvniig yah gej tsaini gazar oryulsan ym be gar holiig ni hvleed mashind ni bailgaj baihgyi tanij zogsoosond ni bayarlalaa zalyuchyudadaa gantshan hvn chanar gargaad aldaa gargasan bna iim araatniig orowdood hereggvi l ym bna da
Unemshilgui zohiol bn. Logic avtsaldaa alga.
арай л худлаа юм шиг. тийм бол охин хаана байна? хүн хий хардаад хутгалаад энэ тэр юм болсон юм биш үү та нар
муу хулгайчыг алаг хэрэгтэй
Ярилцъя гээд дагуулж гараад заавар өгчилдээ бэлэн хайчтай явж байсан юмуу ганцааранг нь оруулдаг нь яаж бга шууд би охиныг хулгайлсан гэж хэлсэн гэжүү кино
2 уулаа уулзаж яах гэж байгаа юм би охиныг хулгайлсан гэж шууд хэлэхүү тийм бол яах гэж зугтаж явах юм бэ
Энэ мэтийн үлгэрт итгэх хүүхэд ч байхгүй шүү!! Хууль хүчнийхан хамааралтай гэдэгийг өнөрөө хэлсэн бүх зүйл тод байна. Хүний наймааг будилуулж байх шиг байна.
Новшийг мөрдөнд нинжа боилог. Сайн зодоод яргалах хэрэгтэй. Хойшид хойно нь гарыг нь гавтай байлга.Үхэн үхтэл нь гавтай байлга
Эрүүдэж байцаах хэрэгтэй байсан муу гаж донтонг
Энэ хулгайч ноднын жил Өвөрхангай бат өлзий суманд ирсэн хулгайч мөн байна яаж мэдсэн бэ гэвэл ноднын жил манай суманд ирсэн хулгайч мөн байна би урлагийн үзлэгтэй гээд бэлдээд оройтож тараад тэрүёд шөнийн 9цаг болж байсан тэр үёд би гэртээ харьж явахад манай гэрийн хажууд дэлгүүрын тэнд хар пүрүүстэй баахан шалдан толгоотой баахан ах нар тэр үёд дэлгүүрийн гадаа бүдэгхэн гэрэлтэй байсан би тэр үёд хамгийн түрүүнд машиныхан нойморыг харсан тэгэхэд манай аймгийн машины ноймор биш тэгээд бас тэр ах нар намайг дуудаад байсан тэгэхэд би айгаад гэрлүүгээ гүйгээд ороод ирсэний дараа манай гашаанд шөнө дундуур орж ирсэн байсан яагаад мэдсэн бэ гэвэл манай ахын гэрийхан юмнууд алга болсон байсан