СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Цемент шохой”-н захирал Л.Наранбаатарт хахууль өгөхийг завдсан хүнийг шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгон дахь гэр болон албан өрөөнд нь өнгөрсөн хавар АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийсэн билээ. Энэ нь түүнд хахууль өгч, өөртөө давуу байдал олгох гэж санаархсан нэгэнтэй холбоотой аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тухайн хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. “Цемент шохой” ХК ЭКГ-5А экскаваторын сэлбэг авах сонгон шалгаруулалт зарлахаар болсон байж. Үүнээс нь өмнө нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Сайнбаяр холбогдон Л.Наранбаатартай уулзаж, уг экскаваторын сэлбэг, хэрэгслийг сонгон шалгаруулалтгүйгээр аваач гэж санал болгосон гэнэ. Улмаар 13 нэр төрлийн 238.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгслийн жагсаалт, зургийг нь илгээжээ. Санал болгосон сэлбэг хэрэгслүүдийг худалдаж авбал үнийн дүнгийн 10 хувийг нь өгөхөөр Д.Сайнбаяр Л.Наранбаатарт санал болгосон юм байна.

Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дуусгаад Д.Сайнбаярыг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхөөр амлаж, санал болгосон” хэмээн яллагдагчаар тооцон НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.