“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ.
Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хэргийг нь хүргүүлээд байна. Л.Эрхбаатарыг 2022 оны есдүгээр сард бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллагынхан саатуулсан билээ.
2022 оны зургадугаар сарын 24-нд “ДЦС-3”-аас зарласан “Өрлөг дулаалгын материал (багц-2)”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт “Хасу-Эрчим” ХХК оролцож шалгарсан бөгөөд захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ 30 сая төгрөг өгсөн байдаг. Уг нь 100 саяыг өгөхөөр тохиролцоод урьдчилгааг нь өгсөн гэх мэдээлэл бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.