СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-10

Татварын боловсролыг багаас нь олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн багш, эрдэмтэн судлаачидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал бүх нийтийн татварын боловсролд анхаарах нь улс орны төсвийн орлого тасралтгүй байх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дөхөм болох, татвар төлөгчид хуулиа хэрэгжүүлэхэд ойлгомжтой хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтойг онцоллоо.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл ЕБС-ийн 2024 оноос хэрэгжиж эхлэх сургалтын хөтөлбөрт оруулах саналаа ирүүлэхийг бусад төрийн байгууллагууддаа уриалан ажиллаж байна. Татварын ерөнхий газрын зүгээс идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийллээ.

Татварын ерөнхий газраас олон нийтийн татварын боловсролыг дээшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2024 оноос хэрэгжих ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгад татварын мэдлэг мэдээллийг тусгах, дан ганц нийгэм, эдийн засгийн хичээлийн агуулгаар бус бусад хичээлийн агуулгад шингээн, хэрэглэгдэхүйц, амьдралд ойр байлгахад анхаарч байна.

Нөгөө талаас Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ бусад төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, салбар салбарын боловсролын мэдээллийг тусгахад анхаарч байгаа аж. Үүний хүрээнд өнөөдрийн уулзалт болсноороо ач холбогдолтой байлаа. Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд багачуудад татварын боловсрол олгоход хамтарч ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.