Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хөгжлийн бэрхшээлтэй 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугатсан байна.
Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар муухай хүүхдүүд вэ өвчтэй хүн рүү