СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Булгантуяа: Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зураг, нэрийг олон нийтэд зарладаг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүүлийн үед хүүхдийн эсрэг гэмт үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, нийгэм ч энэ асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Иймд ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр  ХНХ-ын сайд Х.Булгантуяа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зураг, нэрийг олон нийтэд зарладаг болно гэж мэдээлэв. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа:

-ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна. Сураггүй алга болсон хүүхдийг эрүүл саруул олдоосой гэж сэтгэл зовниж байна. Дорноговь аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна.

Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхэдтэй. Яам, төрийн байгууллага, олон нийт бүгдээрээ хамтарч, хүүхдээ хамгаалах шаардлагатай байна. Жилд 1000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлддэг бол 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.

Эхний найман сард 108 утсанд 70 мянган дуудлага бүртгэгдсэн байна. 

Хүчирхийллийн гэмт хэргийн хариуцлагыг чангатгах нь зүйтэй. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдийг нийтээрээ жигшдэг болно. 

Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөний дунд хүүхэд бүртгэлгүй өнгөрөх магадлал өндөртэй байна.  

Түүнчлэн иргэд олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Олон нийтэд хэлэлцүүлэг хийж, хүн болгон хүүхэд хамгаалагч болооч гэдгийг уриална.

Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлаг хуультай болоод 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байна. Аймгаас мэргэжилтэн очих гэсээр байтал асуудал хүндэрдэг. Одоо 21 аймагт салбартай байгууллага болсон хэдий ч хүүхдийн мэргэжилтэн дутмаг хэвээр байна.

Мөн хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ялын бодлогыг чангатгах шаардлагатай. Улсын хэмжээнд 1000 хүүхэд хамгаалах байранд байна. Энэ бол манай улсын хүн амын тоотой харьцуулахад өндөр тоо юм.

Иймд манай салбар яамнаас хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барихад бэлдээд байна. . Нийт найман тэрбум төгрөгийг хүүхдийнхээ тоонд хуваахаар ийм төсөв гардаг. Бид энэ төсвийг 14 тэрбум болгож нэмэхээр өргөн барихаар төлөвлөж байна. Ингэж байж хүүхэд хамгааллын ажлыг өргөн хүрээнд хийх боломжтой болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.