ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:
-Дорноговь аймагт энэ сарын 3-ны өдөр 12 настай охин алга болсон хэрэг гарсан. Охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаах шалгалтын явцад прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгдөг.
Дорноговь аймгийн Мандах сумаас Манлай сум хүртэлх эрэн хайх ажил зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллага, онцгой байдлын газрын албан хаагчид эрлийг зохион байгуулж хэрэгжүүлж байна. Мөн онцгой комиссын гишүүд, төрийн албан хаагчид, иргэд эрэлд оролцож байна. Энэ удаад үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд мэдээлэх нь эрүүгийн гэмт хэрэг юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөрдөн байцаах ажиллагааны нууц мэдээлэл гарсан. Дотоод хяналт аюулгүй байдлын газраас мэдээлэл задруулж буй эсэхийг шалгаж байна. Албаны шалгалт үргэлжлээд явж байна. ЦЕГ-аас нэг албан хаагчийг мөрдөн байцаалтын нууц задруулсан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нар шуурхай биш болохоор иргэд бачимдаж бн.