СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Б.Дэлгэрсайхан: Хүүхэд хулгайлсан энэ нөхөр өмнө нь хүүхэд хүчиндсэн хэргээр ял эдэлсэн хүн байна лээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Түгжрэлийн сайдаар томилогдож байгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод, одоо болтол эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Дорноговь аймагт 2017 онд 32 байршилд 69 камер суурилуулсан. Дорноговь аймгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж камер нь эвдрэх гэмтэх асуудал гарсан юм билээ. Одоо бүх камерыг шинэчлэх ажил нэн тэргүүний асуудал болж байна.

Камержуулалтыг орон нутаг нь хариуцаад явах ёстой. Суман дээр камер засна, сайжруулна гээд 130 сая төгрөг тавигдсан юм билээ. Гэхдээ энэ ажил хийгдээгүй. Үүнийг би өөрөө шалгана, асуудал ярина.

Өмнө нь 2016 онд Замын-Үүдийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар камержуулах санал тавьсан ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болиулсан. Хэрвээ тухайн үед энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн бол Сэржмядаг охины асуудал яах байсан бол гэх мэтчилэн ямарваа нэг асуудалд улс төржүүлсэн тээг саад байна.

Дорноговьд алга болсон хүүхдийн асуудалд байнгын холбоотой байна. Мөнгөн дүнг нь одоо хэлээд яах вэ. Одоогийн энэ хүүхэд хулгайлсан нөхөр бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр Авдрантын шоронд 12 жил суугаад гарсан нөхөр байна лээ. 

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хувь гишүүний хувьд цаазаар авах ял байх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Хүүхдийн хамгаалах чиглэлд олон төрлийн ажил хийгдэж байна. Хэдий хэмжээний төсөв хөрөнгө суугдсан талаар мэдээлэл алга байна.

Дорноговь аймгийг бүрэн камержуулахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна гэдэг тооцоолол гарсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (17)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.126.89.156

Болж байна!Нэг удаа ч гэсэн сайн үйл бүтээжээ!

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.97

bolj l bnshte

гбжо
1 жилийн өмнө
103.140.10.204

камержуулах зардлыг бас хувиасаа гаргачих.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.82

Тэгэх юм бол гаргаж өгсөн мөнгөнөөсөө хэд дахин ихийг буцааж авна.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.108

Аймаг орон нутагтаа маш их бүтээн байгуулалт хийсээр ирсэн гишүүн. Дорноговийн өнгө төрхөд ч энэ гишүүний оруулсан хувь нэмэр асар их байдаг.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.62

Хүүхэд, хулгайч 2 цааз авах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.81

Хүүхдийн амь нас яаж хурдан олохуу гэж сэтгүүлчид ер зовниж лавшруулж асуухгүй дэмий юм асуугаал байх юм.Сэтгэл нь хаа байна...

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

З. Чимгээ
1 жилийн өмнө
139.5.216.116

Үнэн шүү. Манай аймаг салхи шороо их шуурдаг газар гадаа камер эвдрэх асуудаг байдаг шүү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.21.241

Дэлгэрсайхан гишүүндээ баярлалаа.Мундаг шүү.Аймаг орон нутагтаа маш их юм хийж бгаа.Дахин баярлалаа.Амжилт хүсье

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.169

Төмөртэйн ордыг тэр чигт нь Хятадуудтай нийлж залгиж байгаа хүн ядаж Өөрийг нь УИХ-ын гишүүнээр сонгосон Дорноговь аймгийнхаа ард иргэдийн төлөө бүх сумдад зайгүй камер байрлуулсан ч мөнгө нь багасахгүй

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.152

Мундаг л бна ш дээ хувиасаа зардал мөнгө гаргана гэдэг тойрогын иргэдэд санаа зовж л бна ш дээ

Зочин
1 жилийн өмнө
188.33.232.153

Засаг дарга нэртэй мануухай нилээд хоцрогдсон хүн байна!!!!!!Мөнгөа ,арын хаалгаар болдог даргаинар ийм л дүнхүү хөлдүү байгаа юм даа!!!!!!!Хилийн хот ийм үамбараагүй камкргүйтбайж болохгүй!!!!!!Хөлөөнмй даргаигэхээрээихөлдүү байж болохгүй биз дээ!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.