Дорноговь аймагт аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагааг цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн хийж байгаагаас гадна агаараас эрэн хайж эхлээд байна. Дорноговь аймгийн онцгой комиссоос эрлийн үйл явцыг талаар дараах мэдээллийг өгөв.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал:
-Дорноговь аймагт аравдугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон охины асуудал дээр аймгийн онцгой комисс, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Нийт 23 байгууллагын 9 тээврийн хэрэгсэл 245 албан хаагчийг дайчлан эрлийг ажлыг 10-р сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн.
10-р сарын 04-ний өглөө Сайхандулаан, Мандах чиглэлд алба хаагчдыг томилон явуулсан. Сэжигтэй этгээдийг аж ахуй нэгжийн камераар хөдөлгөөнийг тогтоож, эрлийн ажиллагааг явуулсан. Ингээд 18.00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг газар дээр нь саатуулан баривчлах үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хийсэн.
Сэжигтэн хохирогч охиныг саарал өнгийн Приус-20 маркийн автомашинд суулган авч явсан бол араас нь такси үйлчилгээнд явж байсан хар Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа нь теле камерт бичигдсэн байсан. Ингээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтний маршрутыг тогтоосон байна. Шалгалтаар сэжигтэн цайвар өнгийн приус маркийн автомашины улсын номерыг халхалсан байж болзошгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-аас өгнө.
Өнгөрсөн хугацаанд Сайншанд сумаас дахин эрлийн ажлын хэсэг гаргаж Сайхандулаан, Өмнөговь аймгийн Манлай чиглэлд 4 авто машинтай 30 гаруй алба хаагчид томилогдож ажилласан. Мөн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн дайчилж эрлийн үйл ажиллагаанд оролцуулаад явж байна.
Өнөө өглөө ОБЕГ-ын агаараас эрэн хайх нисэх нэгж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг өглөөний 07.04 цагт Улаанбаатар хотоос хөөрч 09.20 цагт Мандах сумын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирсэн. Ингээд агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Манлай суманд ажилласан ажлын хэсэг эргээд Дорноговь аймгийн Мандах сум чиглэл рүү эрэн хайх ажиллагааг эхлүүлээд явж байна. Мөн Сайншандаас Сайхандулаан чиглэлд эрлийн ажиллагаа хийж байгаа хэсэг Мандах сумын нутаг руу орж ирж байна. Эрлийг Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан бие бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлүүлж байна.
Шуурхай штабаас охины ар гэртэй холбоотой ажиллаж байна. Энэ хугацаанд тодорхой бус хаяг, утаснаас охины ар гэртэй холбогдож, батлагдаагүй мэдээллийг өгч, эрлийн зүгийг өөрчлөх явдал гарсан. Үүнийг холбогдох байгууллагаас шалгаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүн амь хүчин хоёрт бүү өршөөл үзүүлж шорон нэрээр олон жил тэжээгээчээ новш муу алуурчин
Хурдлаарай хугацаа өнгөрөх тусам аюултай