СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ачааны машины араас суудлын автомашин мөргөж, гурван хүн амиа алджээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 23:28 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд осол болсон байжээ. Тухайлбал “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байжээ. Улмаар алба хаагчид тухайн эмэгтэйг эсэн мэнд гаргасан байна.

Харин Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.126.90.64

Энэ жижиг тэрэгний жолооч нар хурд хэтрүүлнэ анхааруулаад байхад өөдөөс ирж байгаа машинтай уралдаж гүйцэж түрүүлнэ урд гарч тооромз гишгэнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.