СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-10-05

🔴 Ж.Батсуурь: ҮХЦ өөрөө үндсэн хууль зөрчиж, хулгай хийдэг болчихжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Үндсэн хуулийн Цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Ингээд хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн, зарим нь зөрчөөгүй байна гэж үзсэн аж.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Харин чуулганы хуралдаанаар тус дүгнэлтийг хүлээн авах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна. Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ҮХЦ-ийг хүчтэй шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "ҮХЦ өөрөө үндсэн хууль зөрчдөг шүү дээ. Есхөн хүн улс орны амьдралаар тоглож байна. Энэ байгууллагыг татан буулгаж зарим эрх үүргийг нь Дээд шүүх рүү шилжүүлье" гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийг хэн өөрчлөв. ҮХЦ хуулиа манах ёстой байтал хуулийн хулгайч болчихсон. Ийм л бүрэлдэхүүн ажиллаж байна. Шүүх хараат бус байх ёстой. ҮХЦ эрх баригчдын захиалгыг биелүүлээд л сууж байдаг болсон. Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гээд ард түмний мэдэх эрхийг алга болголоо" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ҮХЦ аж ахуйн нэгж, татварын асуудал гээд өөртөө хамаагүй асуудлаар шийдвэр гаргадаг болсон. Хуурамч шатахууны асуудлыг шийдэх хуульд ҮХЦ хориг тавьж байгаа нь ашиг сонирхол байгаагийн илрэл" хэмээв. 

Гишүүд саналаа хэлж дууссан тул УИХ-ын дарга ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлаар "Байнгын хороодын саналыг дэмжье" гэх агуулгаар /ҮХЦ-ийн есөн гишүүний УИХ-3, Ерөнхийлөгч-3, УДШ-3 санал болгож, 6 жилийн хугацаагаар томилдог/ санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн /30/ 67,4 хувийн саналаар дэмжив. 

Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилдог эрхзүйн орчин хэвээрээ үлдэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.