АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн есдүгээр сарын 25-29-нд буюу өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 18-д нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Тэдгээр хэргийн дотор “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хил давж зугтсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай хамт яллагдагчаар татагдсан Г.Болдбаярт холбогдох хэрэг багтжээ.
Түүнийг 2022 оны арваннэгдүгээр сараас хойш шалгасан юм. Тухайн үед эл компанийн оффист хууль сахиулагчид нэгжлэг хийгээд Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх нартай хамт “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаярыг яллагдагчаар татан цагдан хорьсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Болдбаяр нь Н.Удаанжаргалтай бүлэглэн “Тавантолгой төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн туслан гүйцэтгэгчээр “Турботек” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Уг нь түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр НПГ-т шилжүүлсэн ч прокурор хянаад нэмж тодруулах зүйл зайлшгүй байна гэж дүгнэн дахин шалгуулахаар АТГ-т буцаасан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулга Монголд хулгайч Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд төрүүлэв. Энэ нь шудраг хөдөлмөрлөж явсан бусад нөхдийг доромжилсон хэрэг болов.
Энэ Эрдэнэбат гэж нөхрийг мэднэ л дээ. Ямар ч ар тал, татаа түлхээ байхгүй ажлын төлөө бор амьтан байдаг. Ажил хийсэн нь ингэж байгаа бол харамсалтай юм. Энэ явдлаас болоод эхнэр нь зулбасан гэсэн.