СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-05

Сэлэнгэ аймгийн нийт сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчноо сайжруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас боловсролын салбарт онцгойлон анхаарч иржээ.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2015-2020 онд хэрэгжсэн “Багшийн хөгжил” хөтөлбөр, 2017-2020 онд хэрэгжсэн “Багш сурагч солилцоо” хөтөлбөр, 2021 онд “Чадварлаг багш” арга хэмжээг тус тус баталжээ.  

Тус хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлын талаар тухай бүр мэдээлэл сонсож, хөтөлбөрийн үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгч ирсэн байна.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” арга хэмжээг баталснаар аймгийн хэмжээнд ЕБС, цэцэрлэг, МСҮТ-үүдэд сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийжээ.

Энэхүү “Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж, одоогоор улсын төсвөөр 30 сургуульд биологийн хичээлийн 82 төрлийн 436,6 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр, сургууль, цэцэрлэгийн гал тогоог 488,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Ингэснээр аймгийн нийт сургуулийн 70 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчноо сайжруулсан үр дүн гарчээ.

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.