БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11- ний өдрийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”- оор шагнуулав.
“Цэргийн гавьяаны одон гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Сэлэнгэ аймгийн засаг дарга, ХХТХЗ-ийн дарга, Н.Лхагвадорж, үе үеийн ахмад хилчид, Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга удирдлага, харилцан ажиллагаатай хил хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.