Дээд шүүх Цэц дэх “төлөөлөл”-өө солихоор болжээ. Тэгээд “тендер зарласан” байна.
Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Дээд шүүх санал болгодог хуультай. Тэр дагуу юм л даа.
Ингээд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 20-27-ны хооронд авсан байна. Тэгэхэд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёр материалаа өгсөн байгаа юм. Б.Гүнбилэг бол МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Хуульчдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын даргын хуулийн зөвлөх байсан. Одоо МҮХАҮТ-ын олон улсын арбитрын арбитрч юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилдаг. Бас хуулиудын ажлын хэсэгт орж ажилладаг.
Харин уржигдар Дээд шүүхийн нийт шүүгчийн хурал болж, “...Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёрын хэнийг Цэцэд илгээх вэ” гээд санал хураажээ. Тэгээд О.Мөнхсайханыг нь олонх шүүгч дэмжсэнээр ялж, нэр нь УИХ руу явахаар болсон байна. Гэвч энэ “тендер”-т будилаан гарсан бололтой.
Хамгийн гол нь шударгын туйл байх ёстой Дээд шүүхийн “тендер” шударга бус болсон байж болзошгүй юм байна. Энэ их хачин байгаа юм. Гэхдээ хэн, хаана, ямар “найруулга” хийгээд ийм дүн гарсан нь удахгүй тодорхой болох сураг байна. Харж л байя.
Ер нь бол “...Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёрын хэн нь хэн бэ” гэдгийг хуульчид байтугай жирийн иргэд ч маш сайн мэддэг аж.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гүнбилэг нь дээр байлгүй дээ.
Ялагдсан талын л хор гүйлгэсэн атаархал байх даа.
Гүнбилэг өөрөө захиалж бичүүлээгүй л гэж итгэе дээ. Унасан бөх ууртай гэдэг шиг
Tsets bol avilaga gemt heregtnii nuugdah etsiin zogsool. Odbayar , Gugar geh met ….
ene gunbileg gedeg nohor estoi demii hun chanargui hun.
Хоёулаа худлаа сайхан. Гүнбилэг нь хүн чанар арай дээр