СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүүхдийг минь хулгайлахыг завдлаа" гэх мэдээлэл үгүйсгэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд "Цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан" гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгажээ.

Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байсан ба тайлбар мэдүүлэг авахад, найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "Нэг нэгнийхээ нүд рүү хатгав аа. Наад карт чинь үзүүртэй. Гэмтээж магадгүй. Үзүүртэй эвгүй тоглоом шүү. Ингэж тоглож болохгүй" гэж хэлсэн. "Би өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн" гэх ба "Ямар нэгэн буруу санаа бодол байхгүй. Болсон зүйл л энэ. Тэгээд бид яваад өгсөн" гэж мэдүүлжээ.

Иймд цагдаагийн байгууллагаас "хүүхэд хулгайлах гэмт хэрэг"-ийн шинж тогтоогдоогүй гэж үзэж байгаа аж. Гэвч, цахим орчинд  түгсэн мэдээлэлтэй холбоотойгоор тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.