СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-04

🔴LIVE: Х.Нямбаатар: Хувь улс төрчийн хувьд их эрсдэлтэй шийдвэр гаргасан гэж гоншигнохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хувь улс төрчийн хувьд их эрсдэлтэй шийдвэр гаргасан гэж гоншигнохгүй гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Засгийн газрын шийдвэр гараад Хотын даргаар ажиллах үүрэг даалгавар өгсөн. Сая МАН-ын УЗ хуралдаад улс төрийн шийдвэр гаргалаа. Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Иргэдийн хурлын чуулган зарлах ёстой юм байна. Ингэхийн тулд миний бие УИХ-ын гишүүнээсээ татгалзсаны дараа НИТХ-ын чуулганд МАН-ын бүлгээс нэрийг маань дэвшүүлж, олонхын санал авсны дараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлж ирүүлэх процесс явагдана.

Яг одоогоор ажлаа хүлээн аваагүй байж нийслэлийн албан тушаалтнуудыг халж солино, өөрчилнө гэж ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийгдээд явна. Ерөнхий сайдаас маш олон үүрэг чиглэл авсан.

Нэгдүгээрт, "5Ш" ажиллагааг эрчимжүүлэх, хоёрт, худалдан авалтыг нээлттэй ил тод болгох, газар худалдан авах ажиллагааг цахимжуулж, сайжруулах гэх мэт үүрэг даалгаврыг авлаа.

Өнөөдөр 630 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна. Нийтийн тээврийн шинэчлэл хийх бодлого уначихлаа. Тиймээс

Энэ сарын сүүлээр агаарын бохирдол нэмэгдэж эхэлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад холбогдох газруудтай нь хамтарч ажиллах тал дээр, мөн БХБЯ-тай хамтарч яаралтайгаар Газрын багц хуулийг шинэчлэх ажлыг оруулж ирэх даалгавар авлаа.

Хотын даргаар албажиж томилогдсон тохиолдолд богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон алсдаа хийх төлөвлөгөө ч гаргана.

Нүүрсний сонсгол, Оюутолгойтой холбоотой асуудалд ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна. Эдгээр ажлууд маань цаашдаа үргэлжлээд явна гэдэгт итгэж байна. Хүн солигдоод ажил удааширна гэсэн ойлголт байхгүй төрийн ажил үргэлжлээд явна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.45

Мөрөөрөө явж байгаа аж ахуйн нэгж,хувийн хэвшлийг улс төртэй холбож унагааж дарамталж байдгийг зогсоох ёстой шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.