СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-04

🔴LIVE: МАН-ын УЗ хотын даргад Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханыг дэмжлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцуулав. 

МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа:

-МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг 30 минут хуралдлаа. Өнөөдөр гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

МАН-ын

МАН-ын даргын зүгээс Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн. СХД-ээс ажлын гараагаа эхлүүлсэн, хот дээр үүсээд байгаа асуудалд Х.Нямбаатар хамгийн тохиромжтой гэж намын дарга үзсэн. Түүний саналыг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн.

Дараагийн томилгоо нь Авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны даргын асуудал байсан. Тус албан тушаал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүлсэн. Түүний хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон. Хувийн хэвшилд ажиллаж байсан сайн менежер гэдэг утгаараа нэр дэвшүүлсэн.

Гуравдугаарт ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаярын нэрийг дэвшүүлж 100 хувийн саналаар дэмжсэн. 

Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөхөөр болж байна. Энэ нь хувь хүний хүсэл зорилгод түшиглэсэн гэхээс илүү улс төрийн шийдвэр, томоохон үүрэг даалгавар авч ажиллахаар болж байна. 

Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд цаашаа хуулийн хүрээнд процесс өрнөнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.15

ЭНХБАЯР ШУДРАГА БАС ЧАДАЛТАЙ. ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛД ЗӨВ ХАНДСАН БОЛОВЧ ЦААШАА ОЧООД ТАГ. ОДОО ТҮҮНИЙХЭЭ ХОЙНООС ЯВМААР

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.