Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон. Аймгийн онцгой комисс шуурхай хурал зарлан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.
Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа.
Хэд хэдэн сэжүүр байгаагаас охиныг суулгаж авч явсан автомашиныг камерын тусламжтайгаар тогтоон, улмаар саатуулжээ. Харин охин машинд байхгүй байсан байна.
ЦЕГ-ын энэ талаар тодруулахад “Газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн утасны сүлжээ байхгүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Сэжигтнийг бол олсон, охиныг бол олоогүй байна. Иймд охин ингэсэн тэгсэн байна гэж хэлэхэд эрт байна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэжигтэнг шуурхай олсонд баяр хүргэе
Dornogovi aimag ulsiin terguunii aimag.UIH gishuud n bainga munge taraaj.temtseen shou zohion baiguulj.hushee barimal hiij.yaj MAN ylah.MAN manduulahiig yrij huraldaj bdg gazar.Bainga tog tasarna.Huuhdiin unaa.taksi huviin heden mashin.Yagaad odoo boltol negch kamer bhgui bdgiim.Harin ch huviin hevshiliin heden kamer ih hereg bolloo.NAM chidaa hunee bodson bodit ajil l hii.Hunii ur huuhed zovj duuslaa