СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-10-04

Допингийн хэрэгт холбогдсон Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг гадуур байцаан шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгаж байна.

АТГ-аас өчигдөр тус байгууллагын өрөөнд нэгжлэг хийж, албаны бичиг баримт, компьютер зэрэг эд материалыг нь хураан авчээ.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монголын үндэсний олимпийн хорооны байранд байрладаг. Биднийг үдээс өмнө очиход байгууллагын өрөөнүүд нь түгжээтэй байв. Удалгүй тус байгууллагын Допингийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн н.Номин ирсэн юм.

Түүнээс дараах зүйлийг тодрууллаа. 

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагуудыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Танай удирдлагууд хоригдсон байгаа юу? 

-Хорьсон гэж хэн хэлээд байгаа юм. Энэ асуудлаар би мэдээлэл өгмөөргүй байна.

-Бөхчүүдээс допингийн шинжилгээг хэрхэн авдаг вэ? Шинжилгээний дээж солигдох боломжгүй биз дээ?

-Би саяхан ажилд орсон. Дарга удирдлагуудаас мэдээлэл ав. Би мэдээлэл өгдөг эрх мэдэлтэй хүн биш. Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг хориогүй, гадуур байцаан шалгаж байгаа гэдэг мэдээллийг эх сурвалж өгч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.177

Хорьж шалгахгүй бол ул мөрөө баллаж үгсэн тохирч авилга юмаа өгөөд явах бус уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.