СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Тэнүүн-Огоо" компанийн захирлуудыг 30 хоног цагдан хорино

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Улсын төсвөөс хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийх ажлын гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” ХХК шалгарсан.

Гүйцэтгэлийн гэрээний дагуу эхний автобус Улаанбаатар хотод ирсэн ч эдгээр автобусууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн гэдэг үндэслэлээр  Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг гаран шалгаж байгаа юм.

Шалгалтын хүрээнд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын  дарга Б.Түмэнжаргал болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг энэ сарын 2-нд түр саатуулсан. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн байна.

Эдгээр дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, эдгээр хүмүүсийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.182.196

Удахгүы өвчин ярина ялаа үүрч чадахгүй бол хулгаа хийж яадгы гөлөгнүүдээ 461 дэ хат

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.