Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.05/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нийслэл хотод үүссэн нөхцөл байдал, хотын удирдлага өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс нийслэл хотод онцгой анхаарах чиглэл өгч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлснийг танилцуулсан.
Өнгөрсөн жил Засгийн газраас түгжрэл бууруулах сайд томилогдсонтой холбогдуулан олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2008 оноос хойш 15 жил автобусны парк шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан. Уг нь есөн жил тутамд парк шинэчлэл хийдэг ч төсөв мөнгөгүйн улмаас энэ ажил хойш тавигдсан байсан.
Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ-ын дарга, Авто замын түгжрэл асуудал хариуцсан сайд нар автобус компаниудын удирдлагуудтай уулзах ёстой байсан. Уг ажлын хэсэг манай өрөөнд нэг удаа хуралдсан. Либералчлах чиглэл гарсан ч хэрэгжүүлж чадаагүй юм билээ. 320 тэрбум төгрөгийн эрхээ Ж.Сүхбаатар сайд Нийслэлд шилжүүлсэн. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захиралтай би уулзаж үзээгүй байсан. Тэр хурал дээр л царайг нь харсан. Дархан-Уул аймгаас гаралтай хүн, тус аймгаас сонгогдсон гишүүд дэмждэг юм билээ.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр намайг зориудаар автобусны асуудалд холбож байх шиг байна. Надаас ямар ч асуудал гарахгүй гэдгийг хэлье. Нийтийн тээврийн салбар улс төрчид, хувийн хэвшлийнхний анхаарлыг татдаг салбар. Энэ сонирхлын эсрэг Засгийн газар либералчлах шийдвэр гаргаж ажилласан нь зарим хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байж мэдэх юм.
Өөрөө бүдэрч уначихаад намайг хэн унагав гээд хайгаад байж болохгүй шүү дээ. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс гол баримталж байгаа зарчим бол хариуцлагатай байх!
Намайг нүүрсний компанитай холбож их ярьж бичиж байна. Алгын чинээ цаасан дээр ч баримт байхгүй байхад удаа дараа гүтгэж байгаа тул би нэг зүйл хэлье. Та нар битгий горьд! Би та нарын хүссэн шиг нүүрсчин болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.