Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор шийдвэрлэснээ Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Улмаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 12.00 цагт хуралдах товтой байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Хот хариуцсан сайдад нэр дэвшүүлж буй эрхмүүдийн асуудлыг хэлэлцэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.