Автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар шалгагдах хугацаандаа өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ.
Ногоон автобусны хэргээр зургаан хүн саатуулагдаад байна. Тэднийг үргэлжлүүлж хорих санал прокурорын байгууллагаас өчигдөр ирүүлсэн ч, шүүх хэлэлцээгүй байна. Өнөөдөр үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх юм.
Тэгвэл автобусны худалдан авалтын асуудалтай холбоотой бүх тендерт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар шалгагдах хугацаандаа гэртээ өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.
Түүнд гэдэс хэвлийн хэсэгтээ нөхүүлэх мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЦАГДААГИЙН ХУРАНДАА АСАН ЭВГҮЙ АВИЛГАЧ НОВШ !!!
Nohoi shig ZEVUUN Tsagdaa bsan da evgui khulgaich da
Үхчивэл оршуулгын зардал нь эмчилгээний зардлаас хямдхан доо явчих гээд байгаа нөхөдийг явуулж байвал таарна доо
shunal ihedvel shulam bolno gej unen ym daa.
Самурай байж дээ. Харакири