СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-03

Түр хамгаалах байранд хоногт 30-40 хүүхэд ирдэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хүүхэд хамгааллын асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгөв. 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Н.Отгонгэрэл:

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд хоногт дунджаар хүүхдийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай 40-50 дуудлага бүртгэгдэж, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын анхан шатны хамтарсан баг руу шилжүүлдэг.

Есдүгээр сарын 30-ны байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 7096 дуудлага мэдээлэл аймаг, дүүрэг рүү шилжсэн. Үүнээс 75 хувь нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хангагдах дуудлага бүртгэгджээ. 

Гэр бүлийн орчинд бие махбодын хүчирхийлэлд 2501, үл хайхрах хүчирхийлэлд 1691 хүүхэд өртжээ. Мөн 1671 хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн дуудлага бүртгэгдсэн.

Өнгөрсөн сард боловсролын орчинд хүүхэд бие махбодын болон үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өнгөрсөн наймдугаар сараас 2.3 дахин нэмэгдсэн. Түүнчлэн есдүгээр сарын 15-наас хойш хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ буюу үл хайхрах, бие махбодын хүчирхийлэлд өртсөн .

. Үүний гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчид бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул болсонтой холбоотой. Бага насны хүүхдийг 10-аас дээш насны хүүхдээр харуулж үлдээх, танихгүй, хамаатны хүнээрээ хүүхдээ харуулж байгаа нь хүүхдийг эрсдэлд оруулах, бие махбодын хүчирхийлэлд өртөх хэв шинж рүү аваачиж байна. Тухайлбал бага насны хоёр хүүхдийг цоожилж орхисноос цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болсон. 

Төрийн байгууллагын болон хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн зүгээс өдөр тутамд холбогдох хуулийн хүрээнд үйлчилгээг үзүүлж байгаа ч эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамжаа сайжруулж, хүүхдэдээ тохиолдож болох эрсдэлийг өөрсдийн хэмжээнд бууруулах, оршин суугаа хорооны багтай хамтарч ажиллах бүрэн боломж байгаа гэж хэлмээр байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.