Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобус хуучин, капитал засвар хийгдсэн нь илэрч Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар нарыг хэд хоног хэлэх үггүй болтол буланд шахлаа. Өнгөрсөн өдрүүдэд Хотын дарга, хотын асуудал эрхэлсэн сайд хоёр аргаа бараад автобус нийлүүлсэн гаднын компанийг Улаанбаатарт яаралтай ирүүлэхийг үүрэгдсэн ч солонгосчууд хэвлэлийн хурлын заалнаас Хотын дарга, сайд хоёрыг аврах биш “алж” өгөөд явж одсон юм.
Цоо шинэ автобус оруулж ирж буйгаа гайхуулан ярьж байсан Хотын даргын үг худлаа болох нь нотлогдож, үүссэн дуулиан УИХ-ын чуулганы нээлттэй давхцсанаар намрын улс төрийг халууруулж байна. Сошиал орчин, улс төр хоёр дээд цэгт хүртэл халж, Хотын дарга Д.Сумьяабазар, сайд Ж.Сүхбаатар хоёроос зэрэг зэрэг тайлбар шаардсан өдрүүд өнгөрлөө.
Тиймдээ ч өчигдөр УИХ-ын чуулган хөл хөдөлгөөнтэй эхэлж, МАН-ын УИХ дахь бүлэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Хурал дээр тайлбараа өгөхөөс өөр гарцгүй болсон Хотын дарга, сайд хоёр Төрийн ордонд сурвалжилга хийгээд явж буй хэвлэлийнхэнтэй ч улаан нүүрээрээ тулж, олон нийтэд ямар ч багагүйгээр видео “мэдүүлэг” өгч байв.
Нийтийн тээвэрт автобус нэмэх хөрөнгийг Засгийн газар шийдвэрлээд өгсөн. Гайхалтай нь энэ хөрөнгө, Засгийн газар, олон нийтийн хүлээлтийг хөсөр хаяж, “шинэ” гэсэн тодорхойлолт наагаад оруулж ирсэн хуучин автобусны талаар Хотын дарга “би мэдэхгүй”, “миний ажил биш, сайдын ажил” хэмээн уурсангүй ярьж олны нүдийг орой дээр нь гаргалаа.
Гэвч хотын 1.5 сая иргэний амьдрал, тэдэнтэй хамаатай нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй цорын ганц хотын дарга хэрэг явдлыг өөрөөсөө зайлуулж “Автобусны мөнгө сайдын багцаас гарсан. Би шилжин ирсэн эрхийн дагуу зохион байгуулалт л хийж өгсөн. Би юу ч мэдэхгүй” хэмээн мэдэгдэж, асуулт асуусан сэтгүүлчдийг загнаад зогсож байгааг монголчууд хараад гайхахын ихээр гайхаж байв.
Гэвч МАН-ын УИХ дахь бүлгийн хуралдаан ширүүхэн болж нийтийн тээврийн шинэчлэлийг гацааж, хуучин автобус шахаж, Засгийн газар, иргэдийнхээ итгэлийг алдсан Хотын даргыг албан тушаалаа өгөх ёстой гэж үзжээ. Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар нарын тайлбарууд Улаанбаатарын 1.5 сая иргэний амь амьдралыг шийддэг хүний амнаас гарамгүй жул, хувийн шинж чанартай зүйлүүд ч ил болж эхэлснээр Д.Сумьяабазар үүрэгт ажлаа өгөхөд хүрлээ.
Өглөөхөн шууд лайвуудаар иргэдээ, Засгийн газраа хууран мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлага хүлээхгүй, албан тушаалаа өгөх бэлэн биш байгаагаа шулуухан ойлгуулж, хэвлэлийнхнийг загнаж зоссон Д.Сумьяабазар орой хэвлэлийн хурал хийхдээ автобусны бурууг ЗГХЭГ-ын дарга руугаа чиглүүлж, “Автобусны компаниудыг би мэдэхгүй, хэнийг нь ч танихгүй. Манай Д.Амарбаясгалан дарга л тэднийг надтай уулзуулсан” гэсэн мессеж хаяж дуулианд ногоон автобусаа ЗГХЭГ-ын даргадаа нааж орхив.
Өдрийн дотор хэд хувирсан Д.Сумьяабазараас туйлбартай улстөрчийн үзэл бодол ханхалсангүй. Автобусны хэрэг явдлыг огт мэдэхгүй байсан өнгө ч цухалзсангүй. Нийтийн тээврийн бэрхшээл ярихаар үсэрч гарч ирээд, метро, усан тээвэр хүртэл мөрөөдөж, нийслэлчүүдийг хилэгнүүлж амждаг Хотын дарга өчигдөр ердөө л бөхчүүдийн элбэг хэрэглэдэг “аман мэх”-ийг улстөрчийн зальтай хослуулан хэрэглэх гэж байгаад бүдэрлээ.
Д.Сумьяабазарын мэдэгдэлтэй хамт ногоон автобусны бантан руу татагдан орсон ЗГХЭГ-ын дарга өчигдөр орой пэйж хуудастаа жилийн өмнө постолсон мэдээллийг шэйрлэсэн байв. Мэдээлэлд жилийн өмнө Засгийн газар нийслэлийн төсвөөс жилд 300 тэрбумын татаас авдаг нийтийн тээврийн салбарт хүний нөөц блоод парк шинэчлэл хийх, үнэ тарифын асуудлыг шийдэх Ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн уулзалт ЗГХЭГ-ын даргын өрөөнд болж, хувийн хэвшлийн 17 компани нэгдсэн бүтцэд орж, нэг компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бий эсэхийг судлах чиглэл өгөгдсөн тухай дурдагджээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч П.Энхжин ч давхар мэдээлэл хийж, ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн хувиар хэдэн зүйлд тайлбар хийх шаардлагатай байна. Юун түрүүнд, 2022.10.08-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн ЗД Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан.
Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй. Тус хурал 2022.10.14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш хамгийн чухал нь иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн.
17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан. Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав.
Д.Сумьяабазар даргын ярьсан шиг Тэнүүн-Огоо гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022.10.08-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-н дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй хэмээн нотлоод өгөв.
Ногоон автобусны хэрэг явдалд эрх баригч намын хэн хэн холбогдов хэмээн сонирхсон бүхэнд хариулт болоод очиж байгаа дээрх тайлбарууд Хотын дарга Д.Сумьяабазар үүргээ биелүүлээгүй. Огцрохдоо хэлсэн шиг хотын нийтийн тээврийн төлөө тэгтэлээ зүтгээгүй. Засгийн газраасаа өгсөн ажил үүргийг ч олигтойхон биелүүлэх чадваргүй нэгэн болохоо харуулаад авлаа.
Ногоон автобусны будлианд Д.Сумьяабазар буруутай. Хэрвээ буруугүй байсан бол тэр Хотын даргын албан тушаалаасаа амархан огцрох хүн биш гэдгийг явж өнгөрсөн цаг хугацаа хангалттай харуулсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
00 ногоон сурсан юмгүй хоосон мангар толгой ичих гэж байхгүй тэнэг. ман ийм мангар мэдлэг боловсролгүй цүнх баригчидаар дүүрэн юм.сайд нар нь ч бүгд мэргэжлиин бус гологдолууд.
neg iddeg mangar deer,nemj neg idemhii namnam damjijalban tushaal ,ideh zamaa zasch yvdag mangariig nemeed avtobusnii asuudlaas bolj avsan oroh duhluu , odoo yah gej bn? unuu ymar ch hamaagui said darga bolj mungu shaadag 2 belen avgai,, gishuun n said , gishuun bus n hotiin darga boloh uu?
Энэ хулгайчийг 461 рүү илгээх хэрэгтэй. Огцроод хариуцлагаас мултрах гүй шүү
Өөдгүй ч амтан байна да, энэ Сумьябазар гэж. Ийм ч хотын дарга байх гэж
Уснаас цэвэр гарах гаж даргыгаа гүтгэж суудаг, ойгүй тэнэг хүнээ! Унаж яваад морио, ханилж яваад нөхрийг танина гэж... Юутай үнэн үг вэ?
Ynaj bgaa negniig zyheed yahab harin sygarch haraigaad saidss ogmogts Hyyliin baigyyllagyydig zahirah YIH n HZBH g tolgoiloh bsin nohriig ter Battortoo ni shalgaa.YIH gishyynees ni choloolj ogoo.Halfsshgyi baidlaas ni gargaa.
Ynaj yabaag ni zyheed yahab dee.Ter shalgyylj l taraa.Tyynd yamar hamgaalalt bh bish.Hergees sygarch gyij ochood said ogmogts Hyyliin baigyyllagyydiig bazah YIH-iin HB iin horoonii darga bson nohriig YIH gishyynees ni cholooj hamtad ni shalgyyl Tyyniig hamgaalaltad abch ylddeg chn nas teheed alban tyshaa ogdog chn olnii dyrgyitsliig odooj bna ES daa