Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан томилогдоно гэсэн "шум" гадуур тархаад байна. Энэ талаар МАН-ын бүлэг дээр юу гэж яригдсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Зөвхөн энэ гурван дарга гэлтгүй бүхий л албан тушаал дээр чадвартай, чацтай, олон түмний санаа бодолд нийцсэн хүнийг тавихыг хичээж байгаа. Х.Нямбаатарыг Хотын дарга болгоно гэсэн зүйл огт яригдаагүй. Бидний хувьд ч хэвлэл дээр гарсан шиг мэдээлэлтэй байна. Маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Тэр хурал дээр нэр дэвшигчид яригдана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хотын дарга ,түгжирлын сайдыг солилоо гээд ямар үр дүн гарах нь тодорхойгүй шүү дээ
Албан тушаалын сургаар хулгайчууд хөгшин залуугүй хурд нэмж байгаа биз
Дарханы дарга хотынхоо хамаг газрыг өөрөө хусчихсан байсан гэдэг шиг юм болохнээ дээ