ШИНЭ намаас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тус намаас 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав.
Мөн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны асуудлаар шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Тус шаардлагад
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд ШИНЭ намын зүгээс 2020, 2022 онд хоёр удаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд өмчлүүлэх тухай хуулийн төслийг хүргүүлсэн билээ. 2022 онд энэхүү хуулийн төслийг танд дахин хүргүүлэхдээ 12 шаардлага бүхий албан тоотыг хамт өгсөн. Бидний шаардлагад өнөөдрийг хүртэл дэмжсэн, татгалзсан хариу огт ирүүлсэнгүй. “Эрдэнэс Тавантолгой” компани төрийн мэдэлд байснаар сүүлийн 12 жил тус компани дээр нүүрсний хулгай, тендерийн шахаа, тээврийн зөвшөөрлийн дамын наймаа, оффтейк гэрээний мөнгө угаалт, хувьцааны хулгай хэрээс хэтэрч, хулгай луйврыг нэг этгээд бус төр, хувийн хэвшлүүд оролцсон гэмт бүлэглэлүүд үйлдэж, тэдний хууль бус үйлдлийг хууль, шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж чадна гэдэг ард түмэн итгэхгүй болжээ.
Байгалийн баялгийн өгөөжийг бодитоор хүртэж, ард иргэдээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломж нь нөөцөөрөө дэлхийд эхний тавд орох “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлж, захиран зарцуулах эрхийг нээж, Хөрөнгийн биржид хувьцааг бүртгүүлэх явдал юм. Хувьцааг ард түмэнд өгвөл Тавантолгойг алдана гэж ойлгодог тойрон хүрээлэгчдийнхээ ятгалгаас салж, нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог, өмчийн маргаангүй ганц ордоо ашиглаад, улс орноо 34 тэрбум ам.долларын өрнөөс гаргах, иргэдээ ядуурлаас гаргахыг дараах 10 шаардлагын хамт хүргүүлж байна. Үүнд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинээр тогтоох;
2. 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн тоог эцсийн байдлаар гаргах;
3. 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн бүх хүүхдэд хувьцааг олгох;
4. Төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх;
5. Иргэдийн хувьцаа захиран зарцуулах эрхийг хаасан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг нээх;
6. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх;
7. 2021, 2022 оны 1072 ш хувьцааны ногдол ашгийг яаралтай олгох;
8. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019, 2020 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар 992 сая 400 мянган ширхэг хувьцааг төр иргэнээсээ буцаан авсан байна. Энэ нь 2012 оны үнээр 926 тэрбум төгрөгийн хувьцаа бөгөөд энэхүү хувьцаа өнөөдөр хаана, ямар бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байгааг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
9. Тус компанид төрийн мэдлийн хувьцаа 85 хувь байсан бол 2019 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар төрийн мэдлийн хувьцаа 81,5 хувь буюу 525 сая ширхэгээр буурсан шалтгааныг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
10. Дээрх хоёр тохиолдлоор нийт 1 517 400 000 ширхэг хувьцааны бүртгэл, эзэмшигчийг яаралтай тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах;
Эдгээр шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар хариу ирүүлэхийг шаардаж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Awmaar l bn shdee ard tumen bid nar blhoor hooson deer suuusan luiwarchid blhooor ter bum2222 ideeed suuj bdg
Эдийн засгийн эрх чөлөө мандатугай!!
Avmaarl bnshide zvgeer 1 a.igvi ym bgaal bhiin
Энэ залуу чинь АН биш юмуу сайхан хүүрнүүд юмаа дур зоргоороо иргэдийг хууран мэхэлсэн Тулгат билүү алиа салбадай
mmmmmxn
Шаардаж байна,х2
Маш зөв санал бна. Шинэ намд амжилт хүсье.
Үүнд хилийн цэрэг цагдаа гааль гээд эдгээр газрууд бүгд хамаатай нүүрс орох гарах болгонд тоогын дардаг улсууп эд нар
Зөв хувьцаагаа авмаар лбна
Uguh yostoi, awah yostoi. Yaraltai olgoh heregtei shuu!!!!!!!!
Үзэл баримтлал үнэт зүйлтэй, мундаг залуус шүү. Амжилт хүсье
Дэмжиж байна
Huvtsaanii noogdol ashigaa awmaar bnaa ard tvmend ogoh bolhoor ogohgvi oorsdoo idej uugaad hanahgvi hvmvvs yumaa
НООГДОЛ АШГАА БҮРЭН АВМААР БАЙНА 10 САРДАА БАГТААЖ ОЛГОЖ ӨГНӨ ҮҮ
aviildaa irgrdiin omch bizde
Шинэ нам яг үнэн юм яриад байнаа ер нь энэ намд элсэж дэмжие ээ
Ядаж л ард иргэдийнхээ хувьцааг нэн түрүүнд олговол ард түмэн чинь амьдрал ахуйгаа болон бага боловч өр зээлнээ
Маш зөв байна. Ард түмэн чинь ядуу бншүү Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа
Шинэ намаа дэмжиж бна Шинэ нам минь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 800 мянга болгох тал дээр анхаарч мөрийн хөтөлбөртөө оруулаарай 270 мянган ахмад энэ тэтгэвэрийг авч байгаа шүү
зөв дэмжиж байнабайна
зөв шаардлага байна дэмжиж байна
Ноогдол ашгаа авмаар байна.
Тийм авмаар бна
Ноогдол ашгаан авмаар байна
Авмаар бна хувьцаагаа
иргэдийн хувьцааг олго.. .эх орныхоо ашгийг хүртэх ёстой
зев.дэмжиж байна
Mash zow shuu huwtsaa awii oynerdene garga
Иргэд сүүлийн 2 жилмйн хувьцааны ноогдол ашгаа авах нь зөв , түүнчилэн шинэ намын тавьсан 12 шаардлагын хариуг иргэдэд давхар мэдээлэл өгөхийг шаардаж байна .Төр шударга бол иргэд тайван амьдрал хэвийн байх ёстой , гэтэл өнөө үед бид туйлын ядуу амьдарч байна
Zuvshde
Шинэ намдаа амжилт маш зөв
Ene erguunuud ediin zasgaa samrah yum hutsaj buhiin orond eruugiin huuli uurvhluy elbegdorj battulgiin hongiloos salary shuuh zasaglalaa shinchley geed hutsaj bj chadahgui elbegdorjiin doodhuuduu
Бид ноогдол ашигаа. Авьяа
Бид ноогдол ашигаа. Авьяа